COVID-19-өөр халдварласан гурван сартай охиныг эмчилжээ
Шинэ төрлийн коронавирусаар халдварласан гурван сартай охиныг өмнөд хөршийн Хайнань мужийн эмч нар эмчилжээ.Уг арал дээр халдвар авсан анхны хүнээр тодорсон тэр охин COVID-19-өөр өвдсөн хамгийн залуу хүнээр бүртгэгдсэн аж.Нэгдүгээр сарын 20-нд гэр бүлээрээ эхлээд Ухань хотод,тэгээд Хунань мужийн Хэншань хотод,25-нд Хайкоу хотод очихдоо охины бие муу байсан гэнэ.Маргааш нь буюу 26-нд хөл хорионд орсон тэр,энэ сарын 11-нд аав,ээжтэйгээ эмнэлгээс гарав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ