Хоногт 1200-гаад хүн эдгэжээ

"Хятадад COVID-19 вирус халдварласан хүний тоо 59,8 мянгад хүрээд байна"гэж тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээллээ.Мөн 1368 хүн нас барж,5963 хүн эдгэжээ.Лхагва гарагт 44,6 мянган тохиолдлоос 1113 нь хорвоог орхиж,4740 нь илааршсан байсан аж.Энэ нь хоногт 1223 хүн эдгэрсэн гэсэн үг юм.Тэрчлэн Хубэй мужид 48,2 мянган тохиолдлоос 1310 нь нас барж,3441 нь эдгэсэн байна.Гуандунд 1200-гаад,Хэнань,Жэзянд тус бүр 1100 орчим тохиолдол бүртгэгджээ.Харин Бээжинд илэрсэн 366 тохиолдлын 68 нь эдгэж,гурав нь талийгаач болсон бол ОХУ-тай хиллэдэг Хэйлунзяны 395 тохиолдлоос 91 нь нас барж,31 нь эдгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ