З.Энхболд: Миний оронд Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахаар болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Сэтгүүлчид та бүхнийг цуглуулсан шалтгаан гэвэл ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэж байна. Гурван сарын дараа сонгуулийн ажил эхэлнэ. Түүндээ бэлтгэх, төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэсэн учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө гэж бодож байна. Янз бүрийн цуурхал гарч байгаа учраас албан ёсоор мэдээлэл хийж байгаа юм" гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та аль тойргоос УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?

-Хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. 

-Та сонгуулиас өмнө намдаа ямар нэгэн албан тушаал хаших уу?

-Би АН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны эхнээс С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Энэ ажлаа бол хийнэ. Намынхаа нийт сонгуулийн ажилд оролцоно.

-Таныг Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч "Сонгууль дөхөж байгаа учраас юм аа хий дээ" гэж хэлсэн. 

-Таны оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хүн тодорсон уу?

-Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир маргаашнаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилланa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин