ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ ажлаа өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийхээр болжээ.

Тэрбээр өмнө нь төрийн ажлаа өгөх цаг нь хараахан болоогүй байна. Наана нь хийж дуусгах ажлууд байна гэдгийг тодотгож байсан юм. Тодруулбал, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна, дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө. Би чинь нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно” хэмээн хэлж байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин