О.Баасанхүү: Онцгой нөхцөл байдалтай энэ үед зээлийн хүүг түр зогсоох санал гаргаж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Би бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна.
Манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ