Иргэн А.Цэрэнбат: Дарханы замд хохирсон иргэд бидэнд хандаарай

Сүүлийн үед Дарханы зам там болж байгаа талаар машинтай болгон зовлон тоочиж, нийгмийн сүлжээгээр гомдол саналаа илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэхүү асуудлаар иргэн А.Цэрэнбат мэдэгдэл хийлээ. Тэрээр:

-Би Дарханы замын нэг хохирогч. Өнөөдөр Монголд төр засаг гэж байна уу? Энэ Зам тээврийн яаман дээр хүн амины хэрэг гарч байсан. Дарханы замыг хариуцаж байсан албан тушаалтан авлига аваад эндээс баригдаж байсан. Энх-Амгалан гэдэг сайд “Таян фууд” гэдэг компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан гэдгээрээ АТГ шалгагдаж байсан. Монгол төр яачхаад байгаа юм бэ? Хүний амь нас ямар үнэтэй болцон юм бэ? Угаартаад арваараа, хориороо үхлээ, хэн ч тоодоггүй. Дарханы зам дээр хүмүүс хохирлоо бас л хэн ч тоодоггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Бид нар хуулийн дагуу тэмцье гэж байгаа. Өнөөдөр Н.Нямдорж сайд өрөөгөө 600 саяар тохижуулчхаад тэрийг эсэргүүцсэн Мөнхцэлмэг гэдэг залууг шууд бариад хориод явчхаж байгаа байхгүй юу. Иймд бид нар энэ эсэргүүцлийг хуулийн дагуу хийнэ гэж байгаа.

Авто замын тухай хуулийн 10 дугаар бүлэгт “Авто замын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж  байна. Би бол “Хэвтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан залуучуудын нэг. Бид ЖДҮ-г эсэргүүцэж ноднин гуравдугаар сард нэлээд жагсаал цуглаан хийж байсан. Тэгээд энэ асуудал олон түмний анхаарал орж байсан. Тэгэхээр одоо Дарханы зам дээр дугуйгаараа, амь насаараа эд хөрөнгөөрөө, шороо тоос ямар аймаар болов? Гэтэл хэн ч хариуцахгүй байна. Тэгэхээр дугуйгаа хагалсан, машин тэргээ гэмтээсэн хүмүүс бидэнтэй холбогдооч ээ. Бид нар судалгаа явуулж байна. “Хэвтүүл” хөдөлгөөн.91919308 гэдэг утас миний утас. Бид яах вэ гэхээр нэгдсэн бүртгэл явуулаад, судалгаа хийгээд Дарханы замд хохирсон иргэдэд нөхөн төлбөр гаргуулна. Зам тээврийн яамтай бид нар үзэлцэнэ гэж байгаа, шүүхээр. Бид нар хуулийн, хүчтэй шүүхийн багт ажиллах сонирхолтой залуучууд байгаа, тэд нар хүсэлтээ илэрхийлсэн. Сайн дурын шүүгчдээс гадна “Хэвтүүл” хөдөлгөөн дээр ажилладаг өөрсдийн шүүгчдийн баг энэ хөдөлгөөнд оролцъё гэсэн. Тэгэхээр бид нартай холбогдохоор бол “Хэвтүүл” хөдөлгөөний сайт байгаа. Тэр сайтаар орж болно, 91919308 гээд утсаар холбогдож болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин