ШУУРХАЙ: ЗГ-аас цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд цагаан сарыг тэмдэглэхгүй байх, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгасан байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ