Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин