Филиппин,АНУ хоёр цэргийн гэрээгээ цуцална
Филиппиний Гадаад хэргийн яамнаас цэргийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг АНУ-д илгээжээ.Энэ талаар тус улсын Гадаад хэргийн дэд сайд Додо Дюлай твиттертээ"Гадаад хэргийн сайд Теодоро Локсин Манила дахь АНУ-ын ЭСЯ-нд хүргэх гадаадын зэвсэгт хүчний статусын гэрээг цуцлах мэдэгдэлд энэ сарын 10-нд гарын үсэг зурлаа"жиргэсэн байна. Вашингтон мэдэгдэл хүлээн авснаас 180 хоногийн дараа гэрээ хүчин төгөлдөр бус болох аж.Уг гэрээнд 1998 онд гарын үсэг зурж,Нэгдсэн улсын армийн Филиппинд нэвтрэх,оршин суух журмыг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ