Уханиас Япон нүүлгэн шилжүүлсэн хоёр хүнээс коронавирусын халдвар илрэв
Японы эмч нар Хятадын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс шинэ төрлийн коронавирусын халдварын хоёр тохиолдлыг илрүүлжээ.Энэ тухай өнөөдөр тус улсын Эрүүл мэнд,хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.Вирус нэгдүгээр сарын 29,30-нд чартерийн нислэгээр Японд буцаж ирсэн хүмүүсээс илэрсэн агаад тэд 40-50 насны эрчүүл аж.Ийнхүү Японд коронавирусын халдвартай хүмүүсийн тоо 163-т хүрэв.Тэдний 135 нь Йокохама хотод хөл хориотой буй "Diamond Princess" усан онгоцны зорчигчид юм.Урд нь уг хөлөг онгоцны оператор 136 хүн халдварласан хэмээн мэдээлсэн ч дараа нь ташаа мэдээлэл өгснөө хүлээсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ