"Киара"шуурга долоон хүний амииг авч одов
Хойд болон төв Европын улсууд болох Их Британи,Чех,Швед,Польш,Герман,Словенд энэ сарын 9,10-нд "Киара"хэмээх шуурга дэгдсэний улмаас долоон хүн амиа алджээ.
Польшийн цанын баазад өсвөр насны охин, ээжтэйгээ цуг харамсалтайгаар хорвоог орхисон байна.Тэднийг зугаалж явахад хийсч ирсэн цанын түрээсийн байрны дээвэр хоёулангийнх нь амийг авч одов.
Харин Словен,Чех,Их Британид машин дотроо сууж байсан жолооч нарыг хийсгэж,мод мөргүүлжээ.Ийм эмгэнэлт явдал дээрх гурван улсад тус бүр нэг гарсан аж.
Мөн Германд ачааны машиндаа сууж буй жолоочийг тэр чигт нь хийсгэн,модны хог цэвэрлэж байсан ажилчдын чиргүүл мөргүүлсэн байна.
Тэгвэл Шведэд нэг хүн хар салхины үеэр завиар нуур гатлах гээд живж өнгөрчээ.
Түүнчлэн шуурганы улмаас Их Британид хэд хэдэн гол үерлэж,20 мянга орчим байшин барилга эвдэрч сүйдэн,100-гаад нислэг цуцлагдсан бол Герман,Чех,Францад 500 мянгаад барилга цахилгаангүйджээ.Германы Бавари мужид өчигдөр шуурга 160 км/ц хүчтэй салхилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ