30 настай хятад бүсгүй Солонгост хөл хорионд орлоо
Солонгост шинэ төрлийн коронавирусын халдвар авагчдын тоо нэгээр нэмэгдэж,28-д хүрчээ.Тодруулбал 30 настай хятад бүсгүйгээс 2019-n CoV илэрсэн аж.Тэрээр өмнө нь илэрсэн тохиолдлуудын нэгийг мэддэг байсан гэнэ.Уг вирусын халдвар тээгчтэй холбогдож байхдаа гэрийн хорионд байсан тэрээр одоо Коян хотын эмнэлэгт хөл хорионд буй.Халдвар авсан 28 хүний дөрөв нь бүрэн илааршиж,эмнэлгээс гарсан бол бусдынх нь эмчилгээ үргэлжилж буй.Мөн 865 шинжилгээнд хамрагдсан хүний хариу арай гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ