УОК: Цагаан сарын баярыг хориглох нь зүйтэй гэсэн саналыг ҮАБЗ-д хүргүүлэх боллоо

Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. 

Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.  

Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: 2020 оны нэгдүгээр сарын 3-нд коронавирусийн мэдээлэл ирүүлснээс хойш Эрүүл мэндийн салбар цаг наргүй ажиллаж байна. ДЭМБ, БНХАУ-ын албан ёсны мэдээллийг үндэслэн ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын 31 мужид коронавирусийн тохиолдол, Эрээн хотод 39 тохиолдол ирэрсэн. Мөн Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрүүл мэндийн салбар халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр зөвхөн Хятад иргэд биш бусад орны иргэд ч өвчилсөн. 2-14 хоногийн нууц байдалтай халдвар явж, халдварын шинж тэмдэг илрээгүй хэрнээ бусдад халдвар тарааж байгаа тохиолдол илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр ажиллаж байна. 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Мөн коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулаагүй ч Япон улсад үйлдвэрлэгдсэн 200 оношлуурыг авсан, маргааш 500 ширхэг оношлуур Монгол Улсад ирж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. Мөн халдварын үеийн оношлогооны аппарат, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 4,2 тэрбум төгрөгийг эхнээс нь хийж эхэлж байна. Хэрэв коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд Цэргийн коспитал, "Асралт мэйд" зэрэг хувийн эмнэлэг халдварын үед ашиглах саналуудыг ярьсан. Мөн ХӨСҮТ 200 гаруй ор бэлэн байгаа. Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Мөн хотын захад ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс Сар шинийн баярыг коронавирусийн халдварын үед тэмдэглэхгүй байх санаачлага гаргахад 80 гаруй хувь нь дэмжиж байна лээ. БНХАУ-д ч коронавирусийн тархалт Цагаан сарын баяраар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тиймээс бид ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлыг бас шийдэх нь зөв болов уу гэсэн саналыг гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин