Эрдэмтэд коронавирусын тархалт хэзээ оргил цэгтээ хүрэх тухай юу гэж хэлэв ?

Коронавирусийн тархалт хоёрдугаар сарын сүүлийн хагаст оргил цэгтээ хүрнэ гэж Лондоны Эрүүл ахуй, халуун орны өвчин судлах сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн байна. 

Тэд Хятадын Ухань хот болон Хубэй муж дахь өвчлөлийн тухай мэдээллийг үндэслэн математикийн загварчлал гаргасныг Блумберг агентлаг мэдээлжээ. 

“Одоо байгаа мэдээ мэдээллийг үндэс болговол, Уханьд оргил цэгт энэ хотын оршин суугчдын 5 орчим хувь, өөрөөр хэлвэл ойролцоогоор 500 мянган хүн өвчилнө хэмээн таамаглаж болохоор байна” гэж судлаач Адам Кухарский мэдэгджээ. 

Гэхдээ байдал нэлээд тодорхой бус хэвээр байгаа  учир, яг нарийн хугацаа хэлэх нь хэцүү юм гэж тэр дурдсан байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ