Нас барагсдын тоо 811 болов
"Шинэ төрлийн коронавирусаар нас барсан хүмүүсийн тоо 811 болж,37,1 мянга гаруй хүн халдвар аван,2649 хүн эдгэрсэн"гэж БНХАУ-ын ЭМГ-ын мэдээнд дурджээ.Урьд өдөр нь 34,5 мянга орчим хүнд уг вирус халдварлаж,722 хүн нас барсан тухай мэдээлж байсан билээ.
Өөрөөр хэлбэл хоногт 89 хүн өнгөрсөн байна.Уг мэдээнд "Хоёрдугаар сарын наймны шөнийн байдлаар 31 муж(дүүргүүд,төвийн харьяа хотууд)-д шинэ төрлийн коронавирусаас үүдэлтэй уушгины хатгалгааны 37198 тохиолдол бүртгэгджээ.Үүний 33738 нь өвчилсөн бөгөөд 6188 хүний биеийн байдал хүнд,2649 хүн эдгэж,эмнэлгээс гараад байгаа аж.Харин 811 хүн хорвоог орхиод байна"хэмээн дурдсан юм.
Тэрчлэн Хонконгод бүртгэгдсэн 26 тохиолдлоос нэг нь нас барсан бол Макаогийн арван тохиолдлоос нэг нь нь эдгэрчээ.Мөн Тайваний 17 тохиолдлын нэг эмнэлгээс гараад буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ