Хятадын коронавируст нэр өгөв
Хятадад дэгдсэн 2019-nCoV коронавируст “Novel Coronavirus Pneumonia” (NCP) гэсэн түр нэр өгчээ. Хятадын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооноос ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Англиас орчуулвал, энэ нь “шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй уушигны үрэвсэл” гэсэн нэр юм. Уг нэр түр нэр гэдгийг тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчинд олон улсын байнгын албан ёсны нэр өгөөгүй байгаа ажээ.
Хоёрдугаар сарын 9-ний өдрийн мэдээгээр, Хятадад коронавирусийн халдвар авсан 37 мянга гаруй хүн байгаа бөгөөд өвчилсөн 811 хүн нас бараад байна. Жонс Хопкинсын их сургуулийн төслийн мониторингийн мэдээгээр, дэлхийд нийтдээ 37,5 мянган хүн халдвар авч, 2,6 мянга орчим хүн эдгэрээд байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ