Тайландад хүмүүсийн амь насанд хүрсэн цэргийн албан хаагчийг устгажээ
Тайландын худалдааны төвд дайран орохдоо олон арван хүнийг буудаж, шархдуулсан цэргийн албан хаагч Жакрапант Томма гэгчийг устгажээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Thairath TV сувгийн мэдээлснээр, тусгай зориулалтын хүчнийхэн түүнийг устгажээ. Тайландын цагдаагийн байгууллагын тэргүүн тусгай ажиллагаа явуулж дууссан тухай мэдэгдсэн байна.
Сүүлчийн мэдээгээр, энэ цэргийн албан хаагчийн үйлдлээс болоод 25 хүн амь үрэгдэж, бас 63 хүн шархаджээ.
Хоёрдугаар сарын 8-нд Томма цэргийн хуаранд өөрийн захирагч болон бас хоёр хүний амийг хороож, жийп машин хулгайлан, гудамжинд хүмүүсийг буудаж эхлэсэн байна. Ингэсний дараа тэр худалдааны төвд орж, дахин буудаж эхлэжээ. Тэр ийнхүү халдлага үйлдэхдээ өөрийн үйлдлийг Facebook-ийн хуудсаар шууд дамжуулан үзүүлж байсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ