Aрдчилсан намаас БНХАУ-д 10 сая төгрөг хандивлав
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд зориулж 200 мянган ам.долларын тусламж үзүүлсэн билээ.
Тэгвэл БНХАУ-ын ард түмэнд тохиолдоод буй хүнд бэрхшээл, гамшигт халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь зориулж Ардчилсан намын нийт, гишүүд дэмжигчдийн зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Хандивыг АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгчээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 24 улсад тархаад байгаа ба халдварласан хүний тоо 34722 хүрч, 722 хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ