Коронавирусээр нас барагсад 722 болжээ
Хятадын нутагт 2019-nCoV шинэ вирусээс үүдэлтэй уушигны хатгалгаагаар нас барсан хүний тоо 722 болжээ. Хятадын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо бямба гарагт ингэж мэдээлсэн байна. Тус газрын уламжилснаар, Хятадад 2050 эдгэрээд байгаа ажээ.
Хятадын бүс нутгуудад нийтдээ уушигны хатгалгаагаар өвчилсөн 31 мянга 774 тохиолдол бүртгэгдсэнээс 6101 өвчтөний биеийн байдал хүнд байгаа ажээ. Ингэхдээ халдвар авсан 34 мянга 546 тохиолдол бүртгэгдэж, 27 мянга 657 хүн шинэ төрлийн вирустэй байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байна.
Одоогийн байдлаар, БНХАУ-аас гадна 24 орон, тухайлбал Орост уг өвчин илэрчээ. Орост өвчилсөн хоёр хүн нь гадаадын иргэд гэнэ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын комиссоос ийн мэдээлсэн байна.Уг мэдээнд 34,5 мянган хүн шинэ төрлийн коронавирусаар халдварласнаас 722 нь нас барж,2050 нь эдгэсэн гэж дурдсан аж.Нэг өдрийн өмнө 31,1 мянган хүн эл вирусаар халдварлаж,636 хүн нас барсан гэсэн мэдээтэй байжээ.Тодруулахад сүүлийн 3399 тохиолдлоос 510 нь эдгэж,86 нь хорвоог орхисон юм.Мөн 1280-ынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хонконгод илэрсэн 26 тохиолдлоос нэг нь нас барсан бол Макаогийн арван тохиолдлын нэг нь эмнэлгээс гарсан байна.Харин Тайваньд илэрсэн 16-гаас нэг нь эдгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ