Шинэ короновирусын талаарх "шинэ" мэдээллүүд юу байв?

     Дэлхийн эмч нар Хятадад тархаж буй коронавирусийг судлаж байна. Уг вирус  гадаад орчинд удаан байж чадахгүй, Цельсийн 40 градуст үхнэ гэж өмнө мэдэгдэж байсан билээ.  Гэвч энэ вирусийн тухай шинэ  зүйл саяхан  тодорхой болжээ. 

Коронавирус  эд юмсын  гадаргууд таван хоногоос илүү  хугацаагаар амьд байж чадахгүй гэж Хятадын эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна. Гэвч түүнийг энэ хугацаанаас наана устгахын тулд тусгай ариутгал хийх хэрэгтэй гэнэ.  Чухамхүү тиймээс Хятадад гудамж болон хүмүүс олноороо цуглардаг газрыг тусгай уусмалаар ариутгаж байгаа ажээ.

Коронавирус дархлаанд сөрөг нөлөөтэйг Хятадын эмч нар бас тодорхойлжээ.  Хамгийн аюултай нь хүн уг өвчин тусч эдгэрсэн ч, дахин, олон удаа халдвар авч болох гэнэ. 

Энэ нь уг вирус маш түргэн  өөрчлөгддөгтэй холбоотой юм.  Тийнхүү шинэ төрлийн коронавирус хүнд дахин халдаж болох нь. 

Хамгийн сүүлчийн мэдээгээр, Хятадад коронавирусээр нас барагсдын тоо өсч, 618 болжээ. Хятадын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо ингэж мэдээлсэн байна.

Энэхүү мэдээнд Хубэй мужид бас 69 хүн нас барсныг  дурджээ. 2400 хүн 2019-nCoV вирусийн халдвар авч,  нийт өвчлөгсдийн тоо 22,1 мянга болоод байна.  Ингэхдээ 817 хүн эдгэрчээ.

Харамсалтай нь дахин халдвар авах эрсдэл байгааг өмнө нь эдгэрсэн хүмүүст анхааруулсан байна. 

Уханийн 34 настай эмч  Ли Вэньлян тэндхийн төв эмнэлэгт коронавирусээр нас барсныг өнөөдөр мэдээлжээ. 

Тэрээр шинэ өвчин дэгдсэн тухай мэдээг  бүр арванхоёрдугаар сарын сүүлчээр эмч нарын дунд  тараасан найман эмчийн нэг байжээ.  Ли Вэньлян болон түүний нөхдийг тухайн үед цагдаагийн газарт дуудаж, сануулга өгч байсан аж.  Үүнээс гадна,  вирусийн тухай мэдээллийг цаашид тараахгүй байх үүргийг ч бичгээр авсан байна.

Ухань хотод коронавирусийн халдвар авсан тохиолдлын дунд 15-аас доош насны нэг ч хүүхэд байхгүй байгаа нь илэрчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь хүүхдүүд коронавирусийн халдварт бага өртөмтхийтэй холбоотой бөгөөд тэдэнд шинж тэмдэг илүү хөнгөн  хэлбэртэй байдаг байна.

Халдвар авагсдын дундаж нас 59 байгаа бөгөөд 2019-nCoV вирусээр өвчилсөн хүмүүсийн талаас илүү нь эрэгтэйчүүд байгаа ажээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ