Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 618 хүрээд байна
Хубэйд 618 хүн нас бараад байна. Бүс нутгийн Эрүүл мэндийн газраас ийн мэдээлжээ..Аюулт өвчний халдвар 22112 хүнд илрээд байгаагаас 817 нь бүрэн гүйцэд эдгэрч,эмнэлгээс гараад буй.
"Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт гарахаас сэрэмжлүүлсэн эмч нарын нэг Ли Вэнлян уг өвчнөөр нас барлаа" гэж Ухань хотын төв эмнэлгээс мэдээллээ.Өмнө нь "Global Times"сонин энэ тухай мэдээлсэн ч төдөлгүй талийгаачийг эрчимт эмчилгээ хийлгэж буй мэтээр залруулжээ.Ухань хотын төв эмнэлгийн олон нийтийн сүлжээнд "Тэрээр баасан гарагийн шөнө 2 цаг 58 минутад биднийг орхин одлоо" хэмээн бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ