Нас барагсдаас хоёр дахин олон хүн эдгээд байна

  "Өнөө өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирусын халдварын 28018 тохиолдол илэрч,563 хүн нас бараад байна.Харин 1153 хүн бүрэн эдгэрч,эмнэлгээс гараад буй.Өчигдөр 24,3 мянган тохиолдол бүртгэгдэн,490 хүн нас бараад байсан юм" гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хорооны тайланд дурджээ.Мөн тэнд "Хоёрдугаар сарын 5-ны шөнийн байдлаар улсын ЭМГ-т 31 муж(дүүрэг,төвийн харьяа хотууд)-ид уушгины хатгалгааны 28018 тохиолдол илэрсэн тухай мэдээлэл иржээ.Тэдний 3859-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 563 хүн нас барж,1153 хүн эдгэрэн,эмнэлгээс гарсан " гэж өгүүлсэн аж.Дашрамд дурдахад Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгааны дэгдэлт гарсан тухай ДЭМБ-д Хятадын эрх баригчид 12-р сарын 31-нд мэдээлсэн билээ.Шинжээчид ч уг өвчин 2019-n CoV коронавирусаас илэрсэн болохыг тогтоосон юм.Тэгвэл өмнөд хөршөөс өөр улс оронд 190-ээд халдвартан байгаагийн нэг нь хорвоог орхисон байна.Тэрчлэн ДЭМБ энэхүү дэгдэлтийг олон улсын анхаарлын төвд буй онц байдал гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ