АНУ-ын эмч нар тахианы махны аль хэсэг эрүүл мэндэд аюултайг нэрлэжээ
Тахианы махны аль хэсгүүд хүний биед аюул учруулдагийг анагаах ухааны “Health Line” төвийн эмч нар тогтоосон байна. Юу гэвэл, амьтны өсөлтийг идэвхижүүлэхэд хэрэглэдэг даавруудад хамаг учир байгаа ажээ. Америкийн эмч нарын үзэж байгаагаар, тахианы далавч болон хүзүү нь хүний биед ноцтой хор хүргэдэг бөгөөд эмэгтэйчүүд илүү болгоомжтой байх хэрэгтэй гэнэ.
Тахианы махан дахь ийм дааврууд нөхөн үржихүйн асуудалтай болох эрсдэлийг ихэсгэж, умайн байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, залуу бүсгүйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт гарч болох гэнэ. Үүний зэрэгцээ бөөрний дутмагшил үүсэх магадлал нэмэгддэг байна. Харин эрчүүдэд бэлгийн идэвхижил буурч, үрийн шингэний чанар мууддаг гэж Oane.ws сайтад бичжээ.
Ийм хоол хэрэглэх давтамж зүрхний өвчин болон элэгний архаг өвчин тусах шалтгаан болж мэддэг байна. Биеийн бүх хэсэг үсэрхэг болох нь бас нэг эвгүй зүйл ажээ. Энэ нь тахианд өсөлтийн даавар хэрэглэдэг газруудыг хэлж байгаа юм.
Оросын хэрэглэгчдийн эрх хамгаалах алба түргэн хоол хэрэглэхээ хязгаарлахыг оросын иргэдэд санал болгож байгаа бөгөөд юу гэвэл ингэх нь трансжирын хэрэглэгээг багасгана гэж Nation News сайтад бичжээ. Мөн мах, сүүн бүтээгдэхүүнд тааралддаг трансжир нь эрүүл мэндэд ноцтой аюултайг тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ