Трамп насан туршдаа ерөнхийлөгчөөр үлдэхийг хүсч байгаагаа сануулав

            Америкийн  сенат  төрийн тэргүүн Дональд Трампыг огцруулах тухай хэргийн  бүх зүйл ангиар түүнийг цагаатгасны дараа тэр насан туршдаа ерөнхийлөгчөөр үлдэхийг хүсч байгаагаа сануулжээ.  АНУ-ын ерөнхийлөгч зохих дүрс бичлэгийг Твиттер дэх өөрийн хуудсанд тавьсан байна.

            2024, 2056, 2120 оны  гээд дараа дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд  Трамп ялж байгааг  мэдээлсэн дүрс бичлэгийн зураг  “The Time” сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан нь харагдаж байна. Төрийн тэргүүн  хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдвэрлэснээ албан ёсоор зарласан өнгөрсөн оны зургаадугаар сард энэ дүрс бичлэгийг тавьж, 2020 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн юм.

               Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн хэрэгт Трамп буруугүй гэдгийг өмнө нь хүлээн зөвшөөрсөн юм.  Тийнхүү Трампыг гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийг огцруулахад шаардагдах сенатын саналын гуравны хоёр (67) нь бүрдээгүй байна.

              Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхан төрийн тэргүүнийг огцруулах санаачлагыг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм.  Парламентын доод танхим уг хэргийг сенатад шилжүүлэхээр санал өгсөн нь нэгдүгээр сарын 15-нд тодорхой болсон билээ.  Огцруулах тухай хэргийн талаар гэрчийн этгээдүүдийг сенатад дуудах тухай санал хураалт нэгдүгээр сарын 31-нд бүтэлгүйтсэн байна.

Тийнхүү ардчилсан намынхан  Жо Байдены хүүгийн эсрэг авилгын хэргийг мөрдөх шалгахад туслуулахын тулд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд Трамп даралт шахалт үзүүлж байсан гэдгийг нотлох бодолтой байжээ.  Жо Байденыг 2020 оны төрийн тэргүүний сонгуульд Трампын хамгийн гол өрсөлдөгч хэмээн үзэж байгаа юм. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ