Хоногт 2000 хүн нэмж халдвар авчээ
Хятадад шинэ төрлийн коронавирусаар 304 хүн нас барж,13846 хүн халдвар аваад байна.Бямба гарагийн өглөө 259 хүн хорвоог орхиж,11791 хүн халдвар авсан гэж мэдээлж байсан юм.Өөрөөр хэлбэл нэг хоногийн дотор 45 хүн нас барж,2055 хүн халдвар авсан аж.
Сүүлийн үеийн мэдээгээр Хубэй муж өвчний тоогоор тэргүүлсэн хэвээр байна.Тэнд 9074-өөс илүү халдвар илэрсэн ба 294 хүн нас баржээ.Энэ мужийн засаг захиргааны төв нь Ухань хот(4109 тохиолдлоос 224 нь нас бараад буй).Харин Бээжинд илэрсэн 168 тохиолдлын нэг нь нас барсан бол ОХУ-тай хиллэдэг Хэйлунцян мужид халдвартай 80 хүний хоёр нь талийгаач болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ