Хятадад Kоронавирусын хажуугаар Хубэй мужид шувууны H5N1 вирус илэрлээ

Хятадын Хунань мужид шувууны томуугийн H5N1 вирус бүртгэгджээ. Тус орны Хөдөө аж ахуйн яам ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Энэ  муж нь  шинэ төрлийн 2019-nCoV  коронавирусийн цар дэгдэлтийн голомт болсон Хубэй мужтай хиллэдэг юм. 

Шувууны энэ аюултай вирус нэг фермээс илэрчээ.  Энэ өвчнөөр тэндхийн бүх шувууны талаас илүү нь үхсэн байна. Хүн халдвар авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Шувууны томуу нь  А(H5N1) вирусээр үүсгэгддэг хурц халдварт өвчин юм.  Жихүүдэс хүрч, 38 градус хүртэл халуурч, булчин, толгой, хоолой өвдөхөөс уг өвчин эхлэдэг байна. Мөн гүйлгэж, олон удаа бөөлжиж болдог аж.  Өвчтөний биеийн байдал  түргэн зуур мууддаг байна. 2-3 өдрийн дараа цэртэй,  цустай ханиулгаж, амьсгааддаг аж.  Дараа нь амьсгал авахад хэцүү болдог байна.  Элэг, бөөр болон тархи гэмтэж болно. Шувууны томуу нь биеийн байдлыг түргэн зуур муутгадаг  нас баралт ихтэй өвчин юм. 

Халдвар авсан амьд юмуу үхсэн шувуутай ойр харьцсанаар хүн халдвар авдаг байна. Сайн чанаж, боловсруулаагүй өвчтэй шгувууны өндөг, мах идсэнээр бас өвчилж болдог байна.

Хоёрдугаар сарын 2-ны өдрийн тоо баримтаас үзвэл, Хятадад 2019-nCoV коронавирусээр  304 хүн нас барж, 14380  хүн халдвар аваад  байна. БНХАУ-аас гадна, бас 23 орон, түүний дотор Орост өвчин илэрчээ. Энд өвчилсөн хоёр хүн нь хятадын иргэн аж.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн дэгдэлтийг олон улсын цараатай онцгой байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ