Их Британи Европын Холбооноос (ЕХ) гарав
Их Британи ЕХ-ны гишүүн байхаа албан ёсоор болив. Түрүүнд нь хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дагуу Нэгдсэн вант улс нэгдүгээр сарын 31-нд Гринвинчийн цагаар 23:00 цагт (УБ-ын цагаар хоёрдугаар сарын 1-ний өглөөний 07:00 цаг – ред.,) хамтын нийгэмлэгээс гарсан байна.
2020 оны хоёрдугаар сарын 1-нээс оны сүүлч хүртэл шилжилтийн үе үйлчлэх бөгөөд тиймээс ямарваа дорвитой өөрчлөлт даруй гарахгүйг телевизийн BBC News суваг тэмдэглэжээ. Тус оронд ЕХ-ны хуулиудын ихээхэн хэсэг , түүний дотор хүмүүсийн чөлөөтэй шилжин явах тухай хууль арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэн үйлчилнэ. Их Британи ЕХ-ны гаалийн холбоо болон нэгдсэн зах зээлийн аль алинд үлдэх бөгөөд гэхдээ Европын институтуудэд төлөөлөлгүй байх болно. Шилжилтийн үеийн сүүлч гэхэд талууд чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах ёстой юм.
Brexit-ээс нэг цагийн өмнө Британийн ерөнхий сайд Борис Жонсон телевизээр үг хэлжээ. Тэр ЕХ-ноос тус орны гарсныг “шинэ эриний үүрийн гэгээ” хэмээн тодорхойлсон байна.
Нэгдсэн вант улс ЕХ байгуулагдсан үеэс хойш түүнээс гарсан анхны орон болов. Одоо ЕХ 27 гишүүнтэй болж байна.
Түрүүнд нь Английн банк ойрын жилүүдийн Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаар таамаглал гаргажээ. Тус орон ойрын жилүүдэд эдийн засгийн хэд хэдэн асуудалтай тулгарах нь таамаглалаас харагдаж байна.
Уг нь Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос гаргахаар төлөвлөж байсан ч, парламент тус холбоотой байгуулах хэлэлцээрийн болзлын талаархи хуучин ерөнхий сайд Тереза Мэйгийн саналыг хэд хэдэн удаа буцаасан юм. Тийнхүү дөрөвдүгээр сарын 12,, дараа нь аравдугаар сарын 31, сүүлд нь 2020 оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл хойшлуулжээ.
ЕХ-ноос Их Британи гарах тухай хэлэлцээ 2017 оны зун эхлэсэн билээ. Үүнээс өмнө 2016 онд нийт ард түмний санал хураалт болж, европын интеграцийг эсэргүүцэгчид 51,9 хувиар ялсан юм.
Их Британи ЕХ-ноос гарсанд тус байгууллага харамсаж байна гэж ЕХ-ны дотоод бодлогыг хариуцдаг Жозеп Бррель мэдэгджээ. Түүний мэдэгдлийг телевизийн EEAS суваг өөрийн твиттерт нийтлэсэн байна.
“Нэгдсэн вант улс манай холбоог орхихоор шийдвэрлэсэнд харамсаж байна” гэж Боррель мэдэгдэхдээ ЕХ энэ сонголтыг хүндэтгэж байна гэжээ. Их Британи ЕХ-ны гол түнш хэвээр үлдэнэ гэж тэр хэлсэн байна. Дотоод бодлогын зохицуулагч Британитай худалдаа-эдийн засгийн харилцаагаа төвхнүүлж, түүнчилэн гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг хүсч байгааг тэмдэглэжээ. ЕХ бас шинэ дорвитой түншлэл тогтоохыг хүсч байна гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ