Туркийн цэргийн ачааны онгоц Улаанбаатарт газарджээ

           Энэ талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн аж.Тэрхүү онгоц нь Азербайжан,Туркийн иргэдийг Хятадын Ухань хотоос нүүлгэн шилжүүлэх цэргийн ачааны онгоц байсан гэнэ.Эмнэлгийн баг,багаж  хэрэгсэл ачсаны дараа BBC Turkey A400M ачааны онгоц Анкарагийн "Этимесгут" нисэх онгоцны буудлаас хөөрөөд,Улаанбаатарт газардаж цэнэглэсний дараа Хятад руу ниссэн байна.

Нүүлгэн шилжүүлэлтийг Туркийн ЭМЯ-наас төлөвлөсөн ажиллагааны хүрээнд хийсэн ба хоёр улсын иргэд Туркт 14 хоног хорио цээрийн дэглэмд хамрагдана.Тус улсын ерөнхийлөгч Режеп Эрдоган "Азербайжан улсын иргэдийг Хятадаас Турк руу нүүлгэн шилжүүлэх болно" хэмээн  уржигдар мэдэгдсэн юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ