УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөв

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. УИХ-ын намрын ээлжит чуулган 86 өдөр хуралдсан байна.


Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 32, Байнгын болон Дэд, Түр хороод 119 удаа хуралдаж, 154 хууль, 51 тогтоол баталсан байна. Улмаар 19 хэлэлцүүлэг, гурван гурван нээлттэй сонсгол зохион байгуулжээ.


Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь парламентын түүхэнд тэмдэглэн үлдэх болно. Түүнчлэн Монгол Улсын 2020оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан. Үүнээс гадна ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх тухай хуулийг баталсан нь баялгийн өгөөжийг ахмадууддаа хүртээх боломжийг бүрдүүлсэн алхам боллоо. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг баталсан. Төсвийн тухай хуулийн дагуу 2020 он ирэх он их бүтээн байгуулалтын жил байх болно. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас нэн даруй гарах ёстой. Тиймээс ч УИХ-аас холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелшүүлэх, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гол нөхцлийг бүрдүүллээ. Энэ оны дөрөвдүгээр сард энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт хийнэ. УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийг батлах зайлшгүй шаардлага үүсч байна. Эдгээр хуулийг хэлэлцэн батлах бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна” хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин