Манай улс БНХАУ-д 200 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрыг төлөөлөн УИХ-д шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлаа танилцуулж байна. Энэ үеэрээ Засгийн газар БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг хэллээ. Тэрээр "БНХАУ-д өвчин гарсантай холбоотойгоор тус улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийгээ дипломат шугамаар БНХАУ-ын талд мэдэгдэнэ. Хүнд хэцүү цаг үед нь бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

Манай улс БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин