Засгийн газар: Хилийн боомтуудыг хэсэгчилж хаана
Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Шинэ төрлийн коронавирусээр өвчилж байгаа болон нас барж байгаа хүний тоо цаг, минутаар хурдтай өсөж байгаа. Хятадын тал Ухань хотод байгаа 31 оюутныг авахыг зөвшөөрсөн зэрэг асуудлаар Засгийн газар хуралдаж байгаа юм.
Тэгвэл хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2-ы өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй юм байна.
Энэ талаарх албан ёсны шийдвэрийг тун удахгүй Засгийн газраас мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ