Доктор Мясников шинэ вирусээс болж үймэж, сандарцгааж байгаа тухай: “Хэнд ашигтайг эрцгээ”

 Нэрт эмч, телевизийн хөтлөгч  Александр Мясников одоо Москва хотын клиникийн №71 эмнэлгийн дарга юм.
“Аймшигт халдвар” – шинэ   вирус Хятадаас тархаж байгаагаас болоод янз бүрийн оронд  үймэлдэж, сандарцгааж байгаа талаар тэр өөрийн санаа бодлыг илэрхийлсэн байна. Дэлхийн янз бүрийн оронд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дэвэргэж буйгаас болоод  ингэж үймэлдэж, сандрах нь ихсэж байна гэж Александр Мясников  хэлжээ.
“Ингэж шуугилдан шүүн хэлэлцэж байгаа нь  хаа нэгтээ ашигтай ч байж магадгүй, учир нь “ямар нэг халдварт өвчнөөс болоод дэлхийн нийтийн шинжтэй сүйрэл учирах магадлал харамсалтай нь байж болох талтай” гэж эмч өөрийн Телеграмм-сувагт  тэмдэглэсэн байна.
“Гэвч одоо биш. Тайвшир – одоо биш” гэж доктор Мясников  батлаж байна.
Ингэхдээ тэр  түрүүнд нь дэлхийн хүн ардыг  айлгаж байсан бусад “цар дэгдэлтийг” дарахад зориулж гаргасан хангалттай хэмжээний мөнгийг дэлхийн эрүүл мэндийн нэр хүндтэй байгууллагууд  “гартаа оруулмагц” л дэгдэлт бараг тэр даруй зогсож байсан юм гэжээ. Аливаа нэг сая хүн амтай хотод ердийн ханиад томуугаар жил бүр өвчилж, нас бардаг тийм тооны хүн халдвар авсан юмуу нас барсан өмнөх “айшигт цар дэгдэлтүүдийн” статистикийн тоо баримтыг эмч иш татсан байна.
2019-nCoV шинэ  вирусийн тухайд гэвэл, энэ вирусээр “Хятадын хүн амын 0,00000024 хувь нь халдварлаж, харин нас баралт 10 орчим хувь байгаа нь “эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг жирийн хатгалгаагаар нас бардаг дундаж үзүүлэлттэй адилхан байна” гэжээ.
Үүнтэй холбогдуулан доктор Мясников  шинэ вирусээс болоод дэлхийд яагаад ингэтлээ үймэлдэж, дэвэргэж байна вэ гэсэн асуултад: “Ингэх нь ашигтай  байх тэр хүмүүсийг эрцгээ!” гэсэн “сонгодог” хариулт өгч байна.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ