Хоёрдугаар сард хүчтэй соронзон шуурга олон сая хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө
Нэгдүгээр сар айван тайван байсан ч, ирэх сард мөн “тийм байна” хэмээн хүлээх хэрэггүй бололтой.
Хоёрдугаар сарын соронзон шуурга олон сая хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, харин нэгдүгээр сард айван тайван байсан ч, ирэх сард соронзон мандлын идэвхижил гайгүй байх болов уу хэмээн үзэх хэрэггүй болж байна. Хүчтэй шуурга цаг агаар байдлаас хамааралгүй хүмүүст ч мэдрэгдэх гэнэ.
Соронзон мандлын хамгийн хүчтэй идэвхижил хоёрдугаар сарын 2, 3, 4-нд ажиглагдах аж. Үүний дараа байдал нам гүм болж, энэ нь наад зах нь долоо хоног үргэлжилнэ. Хүлээгдэж буй соронзон шуурга нь дөрвөн баллын хэмжээнд хүрэх бөгөөд энэ нь дундаж үзүүлэлтэд тооцогддог байна. Цаг агаарын хамааралтай хүмүүсийн бие сульдан, ядарч, толгой өвдөж, дотор муухайрч, даралт ихсэж магадгүй гэнэ. Ерөөс энээ тэрээ гээд байдаггүй хүмүүсийн бие ч тавгүйрхэж мэднэ.
Соронзон шуурганы үед элдэв хортой зуршлаас татгалзаж, биеийн хэт их ачаалал авахаас захйлсхийхийг зөвлөж байгаа бөгөөд харин хэр тааруу ачаалалтай байж, тухайлбал цэвэр агаарт алхах нь зүгээр.
Энэ өдрүүдэд бие ерөнхийдөө тавгүйрхэж, цухалдах нөхцөл үүсч мэдэх учир бусадтай сөргөлдөхгүй байхыг бодох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ