ҮАБЗ цаг үеийн асуудлаар хуралдана
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр /2020.01.31/ 12.00 цагт цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Давосын Эдийн засгийн чуулганд оролцоод, Норвеги улсад айлчаад өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.
БНХАУ-ын коронавирусийн тархалт өндөр байгаа, ДЭМБ-ээс дэлхийн хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Монгол Улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох зэрэг шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ