Коронавирусийн улмаас ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Халдвар авагчдын тоо гэрлийн хурдаар өсч байна  ."Хятад даяар шинэ төрлийн коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо 9356-д хүрч,213 нь хорвоог орхилоо" гэж "South China Morning Post" сонин мэдээлэв.Урьд нь 7711 хүн халдвар авснаас 170 нь нас барсан байсан билээ.Тэгвэл өчигдөр буюу пүрэв гарагт тус улсын 17 хотод 1220 шинэ тохиолдол илэрч,нийт халдварлагсдын тоо 9356-д хүрчээ.

world health organization coronavirus зурган илэрцүүд

Сануулахад 2019 оны 12-р сарын сүүлээр Хятадын эрх баригчид Ухань хотод үл мэдэгдэх гаралтай уушгины хатгалгаа өвчний дэгдэлтийн талаар мэдээлсэн ба мэргэжилтнүүд уг өвчинг үүсгэгч бодис нь шинэ төрлийн 2019-n CoV коронавирус болохыг тогтоосон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.




“Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ