Н.Номтойбаяр: Би улс төрөөс гарахгүй

     УИХ-ын гишүүдийн нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хэлэлцэгдлээ. УИХ-ын 30 гишүүн түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 гишүүн авч үлдэх санал өгчээ. Тэрээр санал хураахын өмнөхөн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгнө гэдгээ ч мэдэгдсэн юм.


Тэрээр сэтгүүлчдэд ийн мэдээлэхдээ:

    -Надад намын хамгаалалт байхгүй болсон. Миний эсрэг, зохион байгуулалттайгаар "харлуулж" байгаа олон зүйлсийн учрыг би тайлна. Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна. Надтай холбогдолтой нийгэмд ойлгомжгүй байгаа хэд хэдэн асуудлыг мэдээлэхгүй байснаараа иймэрхүү үр дүнд хүрээд байна л даа. Гишүүнээс чөлөөлөгдөх шийдвэрийг би аль эрт гаргасан. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Би зорьсон зүйлээсээ ухардаг хүн биш. Би улс төрөөс гарахгүй" гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин