Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой”-н ТУЗ-д ажиллах бол дараах шаардлагыг хангана
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хурлаар Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллах гурван гишүүнд тавих шаардлагыг баталжээ. Энэ төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулахаар болжээ.
Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ.
МОНГОЛЫН ТАЛЫН ТУЗ-ИЙН ГИШҮҮД ЯМАР ЦАЛИН АВДАГ ВЭ?
Засгийн газраас томилдог гишүүд сар бүр 4000 америк долларын суурь цалин авдаг. Тухайн сард ТУЗ хэдэн удаа хуралдсанаас шалтгаалан 5500-6000 америк долларын цалин авдаг юм байна.
МОНГОЛЫН ТАЛЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Төслөөс хүртэх монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсгөх эрх ашиг, эрхэм зорилгод тулуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх,
- Монгол Улсын иргэн байх,
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвар, мэдлэг эзэмшсэн байх,
- Мэргэжлээрээ 15 жил, үүнээс удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх,
- ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэсэн туршлагатай байх,
- Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй байх,
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажилласад гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх,
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх,
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх,
- Олон Улсад нээлттэй,хувьцаат компани болон банк санхүүгийн байгууллагуудад менежментийн баг ахалсан, хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ