Коронавирус илэрсэн 18 дахь улс Финланд боллоо
"Уханиас ирсэн жуулчин коронавирусын халдвартай байсан нь батлагдлаа" гэж тус улсын Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.Эл мэдээнд "Лапландын төв эмнэлэгт хийсэн шинжилгээ аялагчийн коронавирусын халдвартайг нотолжээ.Энэ нь Финландад илэрсэн анхны тохиолдол юм" гэж хүрээлэнгийн мэдээнд дурджээ.Нутгаасаа зургаа хоногийн өмнө гарсан 32 настай тэр бүсгүйн биеийн байдал сайн байгаа гэнэ.Дашрамд дурдахад Финланд коронавирусын халдвар илэрсэн 18 дахь орон болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ