ДЭМБ өнөөдөр корона вирусийн дэгдэлттэй холбоотой асуудлаар хуралдана
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д дэгдсэн корона вирусийн шинэ төрлийн халдвараас болж дэлхийн хэмжээнд онц байдал зарлах эсэх асуудлаар өнөөдөр хуралдах гэж байна. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй ч ер нь вирусийн тархалтыг зогсоох, өртөхгүй байх тал дээр дэлхий нийт анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн санааг тус байгууллагын зарим албан тушаалтнууд илэрхийлж эхлээд байна.
ДЭМБ-ын Онц нөхцөл байдлын хөтөлбөрийн тэргүүн Майк Райан үхлийн аюултай вирусийн тархалтыг зогсоох, эмчлэх тал дээр БНХАУ-ын авч хэрэгжүүлж буй ажлыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр “Даалгавар үнэхээр хүнд байсан ч гүйцэтгэл, хариу үйлдэл мундаг байгаа” хэмээн БНХАУ-ыг үнэлээд вирусийг нэвтрүүлэхгүй байх, тархалтыг хязгаарлахад дэлхийн улс орон бүр анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн байна. .
Вирусийн тархалтын голомт нь БНХАУ-ын Ухань хот байсан бол өнөө өглөөний байдлаар дэлхийн 16 улсад 6000 гаруй хүн халдварласан тохиолдол гараад байна. Халдварын улмаас 130 гаруй хүн нас барсан нь бүгд БНХАУ-д байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ