Коронавирусын 86 тохиолдол дэлхийн 17 оронд бүртгэгдлээ
Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусын тархалт дэлхийн 17 оронд албан ёсоор бүртгэгдэж, нийт өвчлөлийн тохиолдол 86 болсон байна. Вьетнам, Япон, Герман, Тайвань зэрэг улсуудад бүртгэгдсэн тохиолдлын хувьд халдвар авсан хүмүүс Хятадын Ухань хотод очиж байгаагүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогоор,
- Тайланд- 14
- Хонконг-8
- Тайвань-8
- Япон-7
- Макао-7
- Сингапур-7
- Малайз-7
- АНУ-5
- Австрали-5
- Өмнөд Солонгос-4
- Франц-4
- Герман-4
- Вьетнам-2
- Непаль-1
- Камбож-1
- Шри-Ланк-1
- Канад-1 тохиолдол бүртгэгдээд байгааг NHK мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ