Германд титэм вирусээр өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдэв
Германд титэм вирусээр өвчилсөн нэг тохиолдлыг нотложээ. Бавари мужийн эрүүл мэндийн яам ингэж мэдээлсэн байна.
Штарнберг районы нэг эрэгтэйгээс уг вирус илэрчээ. Өвчтөнийг тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа аж.
Орост халдварт өвчний шинж тэмдэг бүхий 100 гаруй хүнийг шинжилснийг үүнээс өмнө мэдээлж байсан юм. Тийнхүү тэдний нэгнээс нь ч вирус илрээгүй байна.
Титэм вирусээр 106 нас барж, тэд бүгдээрээ Хятадын оршин суугч байна. 4000 гаруй хүн халдвар аваад байгаа ажээ.
Халдвар авсан тохиолдол Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Таиланд, АНУ-д бүртгэгдсэн юм. Вирус хүнээс хүнд халдварладаг байна. Халуурч, ядарч сульдаж, цэртэй ханиалгах нь уг өвчний шинж тэмдэг ажээ.
Вирус хүнээс хүнд халдварладаг шинэ замын тухай Хятадын эмч Ван Гуанфа гэгч хүн ярьсан байна.
Халдвар авсан хүмүүстэй ажиллахдаа урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг сахиж байсан бөгөөд харин хамгаалалтын шил зүүгээгүй, нүд ил байсан гэж түүний хэлснийг “Дейли мэйл” сонинд бичжээ.
Шинэ өвчин үүсгэгч вирус хамгаалагдаагүй нүдний салслаг бүрхүүлээр дамжин халдварласан байх хэмээн эмч сэжиглэж байгаа аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ