Сагсан бөмбөгчийн нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан тодорхой болжээ
“Лос-Анжелес Лейкерс” багийн домогт сагсан бөмбөгчин Коби Брайант эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн нь спортын ертөнцийг цочирдуулсан билээ. Нисдэг тэрэг юунаас болж сүйрсэн тухай мэдээлэл гарсныг хэвлэлд мэдээлж байна.
Лос-Анжелес хотын цагдаагийн байгуулага Брайантын амь үрэгдсэн шалтгааныг тайлбарласныг “Лос-Анжелес таймс” сонинд бичсэн байна.
Хотын цагдаагийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр, осол болох үед их манантай байжээ. Тийнхүү цаг агаарын нөхцөл нислэг үйлдэх хамгийн наад захын шаардлагад нийцэхгүй байсныг америкийн хэв журам сахиулагчид тэмдэглэсэн байна.
Цагдаагийн нисдэг тэргүүд ч нислэг үйлдээгүйг тэр онцлон дурджээ.
Осол болох үед нисдэг тэр их хурдтай буюу цагт 255 гаруй км-ийн хурдтай явж байсан бөгөөд үүнээс гадна агаарын хөлөг их хэмжээний түлштэй явж байснаас гал гарсныг тэмдэглэж байна.
Өмнө нь нийтлэгдсэн мэдээнээс үзвэл, нисдэг тэрэг уул мөргөж, үүнээс өмнө хотын дээгүүр хэсэг хугацаанд тойрон нисч байжээ.
Сүйрэл болсноор 9 хүн, тухайлбал домогт сагсан бөмбөгчин, түүний 13 настай охин амь үрэгдсэн юм.
41 настай Брайант спортын энэ төрөлд их амжилт гаргасан юм. Түүнийг “Лос-Анжелес Лейкерс”-ийн домогт сагсчин, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн үнэтэй тоглогч хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ