Коронавирусээр нийтдээ 4000 хүн халдвар авч, 106 хүн нас барлаа



Хятадад дэгдсэн 2019-nCoV титэм  вирусээр Хубэй мужид 106 гаруй хүн нас бараад байна. Эндхийн эрх баригчдын хэлснийг иш татан РИА Новости агентлаг ингэж мэдээлжээ.
Энэ мужид нийтдээ 4000 хүн халдвар авч, 106 хүн нас барсан байна. Сүүлийн нэг хоногт халдвар авсан 1291 шинэ тохиолдол нотлогджээ. Тийнхүү тус мужид  2019-nCoV вирусээр нийтдээ  106 хүн нас бараад байна.
Ухань хотын зах дээр худалдаж байсан мах титэмлэг вирусийн эх үүсгэвэр болсныг хятадын эпидемиологчид  тодруулж чаджээ. Нэгдүгээр сарын сүүлчээр энэ газрын гэрэл зургууд олон  нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан байна. Энэ үеэс цар дэгдэлт эхлэж, эндхийн эрх баригчид захыг хаажээ.

Мөн Хятад улсын эрх баригчид Үхань хот руу цэрэг, хууль сахиулагчид болон 1,000 эмчийн бүрэлдэхүүнтэй багийг нэмэлтээр томилон ажиллуулж байгаа аж. Дэлхийн бусад улс орнууд ч мөн хил гаалиа чангатгах, хорио цээр тогтоох, Хятад руу аялахгүй байх анхааруулга гаргах зэрэг арга хэмжээг авч байна.

Geographical distribution of 2019-nCov cases in Asia

Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо:

  • Тайланд-8
  • Япон-4
  • Өмнөд Солонгос-4
  • АНУ-5
  • Вьетнам-2
  • Сингапур-5
  • Малайз-4
  • Балба-1
  • Франц-3
  • Австрали-5
  • Канад-1
  • Герман-1
  • Камбож-1


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ