Нисэхийн ослоор Коби Брайантын хамт амь үрэгдэгсдийн тоо 9 болжээ

 

Калифорни муж улсад унасан нисдэг тэргэнд сууж явсан бүх хүн, түүний дотор нисгэгч бүгдээрээ  амь үрэгдсэн байна. Лос-Анжелесийн тойргийн цагдаагийн газрын тэргүүн Алекс Вильянуэва  ингэж мэдээлснийг MMZ Sport уламжилжээ.

Тэрээр цогцосыг таних хүртэл хүлээзнэхийг хүсээд, энэ сүйрлийн үеэр хэн хэн амь насаа алдсаныг тодруулахаас татгалзсан байна. Нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэж тэр бас  хэлжээ.

Энэ сүйрэлд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт тоглогч Коби Брайант, тэрчилэн түүний 13 настай охин Жинна Мария-Оноре нар амь үрэгдсэн байна.

Image result for коби брайант

Брайант  “Лос-Анжелес Лейкерс” багт  байнга тоглож, Үндэсний сагсан бөмбөгний холбооны таван удаагийн аварга болж, одуудын 18 тэмцээнд оролцож байжээ. Тэр 2016 онд спортыг орхисон юм. Кобийг түүхэн дэх аугаа их сагсан бөмбөгчдийн нэг гэж үздэг.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ