Туркт газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна

Туркийн зүүн нутагт хоёр удаа дараалан хүчтэй газар хөдлөжээ. Эхнийх нь 6,8 магнитиудын хүчтэй,  13 минутын дараа  хоёрдох нь  5,4 магнитудын хүчтэй байжээ. Урьдчилсан мэдээгээр, 18 хүн амь үрэгдэж, 550 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг гаргахаар оролдож байгаа ажээ.

Эхний газар хөдлөлтөд бямба гарагт шилжих шөнө 01:55 цагт болжээ. Үүний дараа арай бага хүчтэй хэд хэдэн түлхэлт болсон байна. Ийм түлхэлт тус орны бусад муж, түүнчилэн Израиль, Ирак, Сирид мэдрэгдсэнийг чичирхийлэл судлаачид дурджээ.

Нэг олон давхар байшин нурсныг Туркийн дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутгуудад  олон зуун майхан, олон арван мянган хөнжил явуулжээ. Туркийн 28 мужийн аврагчдын 493 баг ажиллаж байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ