Эмэгтэй хүн анх удаа Грекийн ерөнхийлөгч болов
Екатерина Сакелларопулу Грекийн ерөнхийлөгч болсныг хэвлэлд мэдээлжээ.
Түүний нэрийг энэ албан тушаалд дэвшүүлснийг тус орны парламент батлаж, тэр 200 гаруй санал авсан байна. Тийнхүү эмэгтэй хүн Грекийн төрийн тэргүүний албан тушаалд анх удаа ажиллах болж байна. Үүнээс өмнө Сакелларопулу төрийн зөвлөлийн (Дээд шүүхийн) даргаар ажиллаж байсан бөгөөд Европын холбооны бүтэцэд шүүгчийн албан тушаал хашиж байжээ.
Грек бол парламентын бүгд найрамдах улс юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу дээд албан тушаалтанд тооцогддог ч, гол нь ёслолын үүрэг гүйцэтгэдэг байна.
2019 оны арванхоёрдугаар сард Финландын парламент 34 настай Санна Мариныг ерөнхий сайдаар томилохыг сайшаасан юм. Тийнхүү Марин Финланд төдийгүй, дэлхийд хамгийн залуу ерөнхий сайд болсон юм. Энэ бүсгүйн тэргүүлдэг сайд нарын танхимд долоон эрэгтэй, арванхоёр эмэгтэй ажиллаж байна. Тус орны парламентад суудалтай таван намын дөрвийг нь бас эмэгтэйчүүд тэргүүлдэг ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ