Москваг пуужингийн цохилтоос хамгаалах хугацааг тооцоолжээ

Одоо байгаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар Москва хотыг пуужингийн цохилтоос хамгаалахад нэлээд хэдэн арван минут шаардагдаж болох юм.  Пуужингийн довтолгооноос хамгаалах нэгтгэлийн захирагч хошууч генерал Сергей Грабчук “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж ярьжээ.

Түүний тодруулан тайлбарласнаар, систем нэлээд хэдэн мянган километрийн зайнаас байг илрүүлдэг байна. Олон хуурамч байнаас байлдааны блокуудыг ялгах зорилтыг энэ хугацаанд шийдвэрлэж, тэдгээрийн таяг тойрог замыг нарийн тодруулдаг ажээ. “Тооцоолсон хугацаанд байлдааны блокийг устгах  тэр цэг рүү пуужин харваж, онилдог” гэж тэр ярьсан байна. 

Ингэхдээ пуужингийн тулаан минут хүрэхгүй хугацаанд үргэлжилж болох юм гэж хошууч генерал дурджээ. Систем нь хот руу ирж  яваа пуужинг  бараг зуун хувийн магадлалтайгаар  амдан сөнөөх боломж   олгодог гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

2017 онд “National Interest” сонин Москваг пуужингийн цохилтоос хамгийн сайтар хамгаалагдсан хот гэж бичиж байсан юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ