89 настай өвгөн титэм вирусаар хорвоог орхив

Хятадын Хубэй мужийн Ухань хотын Эрүүл мэндийн газраас дөрөв дэх хүн титэм вирусаар нас барсан тухай мэдээллээ.Нэгдүгээр сарын 13-нд өвчний шинж тэмдэг илэрч,18-нд эмнэлэгт хэвтсэн 89 настай өвгөн амьсгал нь хүндээр давчидсаар маргааш 23:00 цагт нас нөгчжээ.Эмч нар түүнийг  аврах гэж хэр чинээгээрээ зүтгээд чадсангүй.Одоогийн байдлаар 169 хүн эмчлүүлж буйн 35 нь хүнд,ес нь маш хүнд байгаа аж.                                    

Халдварын 218 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198,Бээжинд тав,Шанхайд нэг,Гуандун мужид 14.Эл вирус манай өмнөд хөршөөс гадна Солонгос,Япон,Тайландад аль хэдийнэ илрээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ