Хоёр хүн хөнөөж,таван хүн шархдуулсан этгээдийг хайж байна
АНУ-ын Техас мужийн нэгэн шөнийн клубт болсон тоглолтын үеэр хоёр хүн амиа алдаж,таван хүн шархадсан талаар орон нутгийн цагдаагийн газрын твиттер хуудаст мэдээлэв.Хэрэг явдал ням гарагийн орой Сан-Антонио хотын "Вентура" клубт болжээ."Клубт бүлэг хүмүүс маргалдахад нэг нь буу гаргаж ирээд буудаж эхэлсэн" гэж хотын цагдаагийн дарга Уильям Макманус ярьсан байна.Түүний мэдээлсэнчлэн амь үрэгдэгсэд болон шархдагсад клубын байнгын үйлчлүүлэгчид байсан гэнэ. Цагдаа нар хэргийн газраас зугтаж чадсан сэжигтэнг хайж байгаа ба мөрдөн байцаалт үргэлжилж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ