Хятадын шинэ вирусийн халдвар авсан хүний тоог гаргажээ
Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан байж болох хүний тоо 1600 гаруй болсон байж мэднэ. Лондон хотын хатан хааны коллежийн харъяа халдварт өвчний дүн шинжилгээний төвийн эрдэмтэд ийм дүгнэлт хийснийг тус сургуулийн сайтад мэдээлжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор, тийнхүү 1700 орчим хүн халдвар авсан байж болох гэнэ. Тэд Хятадын гадна илэрсэн өвчлөлийн тохиолдлыг үндэслэн ийм тооцоо хийсэн байна.
Үүний зэрэгцээ вирус анх илэрсэн Ухань хотод халдвар авсан бас 17 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар өвчлөгсдийн нийт тоо 62 болж, тэднээс 2 хүн нас бараад байна.
Түүнчилэн Тайланд, Японд өвчлөл илэрчээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ